/ БИДНИЙ ТУХАЙ / АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛ /

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН “АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛ”-ИЙН ТАНИЛЦУУЛГА

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Архангай аймаг дахь Цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүн нийт 65 алба хаагчийн орон тоотой батлагдсан. Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлыг  цагдаагийн газрын даргын зөвлөлд танилцуулах, ахлагч бүрэлдэхүүний манлайллыг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газрын даргын тушаалаар “Ахлагчийн зөвлөл”-ийг шинэчлэн байгуулсан. Тус зөвлөлд ахлагч нарын зөвлөлийн даргаар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Эрдэнэцогт, нарийн бичгийн даргаар мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Эрдэнэбаяр, гишүүдэд  гэрээт харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ш.Содном, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Орхонтуул,                                                   цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Н.Данаахорол, гэрээт харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А.Бөхбилэгт, Хашаат сум дахь хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Бат-эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

2018 он

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна