/ БИДНИЙ ТУХАЙ / МЭНДЧИЛГЭЭ /

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

     Цагдаагийн байгууллагын нийт ахмадууд, алба хаагч, ажилтнууд,  хамтран ажилладаг байгууллага, Архангайчууддаа та бүхний гэр бүлийнхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

      Төр засгаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, орчин үеийн техник, хэрэгслээр ханган бэхжүүлэх, алба хаагчдын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг сайжруулах  олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

     Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн цаашид ч төр засгийн бодлого, шийдвэр, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллана.

     Тус вэб сайтаар манай цагдаагийн газар, түүний харъяа тасаг, албадын түүхэн замнал, хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ, хууль таниулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа, нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал, бусад ажлын талаарх мэдээлэл хүргэх болно.

      Бидний ажлын үндсэн тулгуур нь нэг талаас хууль сахиулах, нөгөө талаас иргэн таны эрх, эрх чөлөө, аюулгүй орчинд аж төрөх баталгаа байх тул цагдаа, иргэдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

     Төр түвшин, түмэн олон маань амар тайван байж, Монгол төрийн цагдаагийн сүр хүч, Сүлд хийморь цагаан шонхор шигээ өөдөө хийморьтой өнөд мөнх мандан бадрах болтугай.

 

“Амар тайван амьдралын төлөө хамтдаа”

Таныг хүндэтгэсэн:

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Т.ГАНЗОРИГ

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна