/ БИДНИЙ ТУХАЙ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТАСАГ АЛБАД / МӨРДӨН БАЙЦААХ ТАСАГ / МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

     Мөрдөн байцаах алба нь 1945 онд Дотоод явдлын яамны улсын Цагдан сэргийлэх газарт мөрдөн байцаалт явуулах хэлтэс нэртэйгээр зохион байгуулагдаж байсан нь хожим тус албыг өргөжүүлэн зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах чиглэл бодлого барин хотын дүүрэг болон аймагт мөрдөн байцаах тасгийг 1988 оны 02 дугаар сард эмхлэн байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

       Тус газрын Мөрдөн байцаах тасаг нь 1983-оноос 1993 оныг хүртэл хугацаанд улсад тогтмол 1-ээс 5 дугаар байруудад, 1994 онд улсад 1, 2 дугаар байр, 2002 онд улсад 4 дүгээр байранд тус тус орж байсан түүхтэй.

 

      Тус тасагт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа мөрдөн байцаагч нараас өөрийн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төр, ард түмнийхээ төлөө авьяас, чадвар, хүч чадлаа дайчлан ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Р.Өлзийбуян, /Мөрдөн байцаах алба прокурорт байхад/ мөрдөн байцаах албыг шууд удирдаж байсан. Ш.Энхбат Монгол улсын гавьяат хуульч гэдэг эрхэм өндөр цолоор, мөрдөн байцаагч н.Сэрээнэн, н.Чүлтэм, н.Нямдаваа, н.Нямсүрэн нарыг байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж байжээ. Тус албанд ажиллаж байсан Д.Болдбаатар 1998, 1999 онд Улсын тэргүүний мөрдөн байцаагчаар 2 удаа, 2004 онд мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбат 1 удаа тус тус шалгарч байсан.

 

         2002, 2005 онд цагдаагийн хэлтсийн тэргүүний тасаг хамт олноор шалгарч байсан бөгөөд 1983, 1984, 1985, 1988, 1993 онуудад ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ц.Чүлтэмсүрэн УЦСЕГ-ын болон УМБГ-ын ажил мэргэжлийн аваргаар, 1994 онд УМБГ-ын ажил мэргэжлийн аваргаар, 1999, 2000 онд мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Д.Мөнхбат ЦЕГ-ын ажил мэргэжлийн хошой аваргаар, 2013 онд цагдаагийн ахлах дэслэгч Г.Алтан-Очир, цагдаагийн ахлах дэслэгч Г.Дагийранжил нар УМБГ-ын “Шилдэг мөрдөн байцаагч”-аар, 2021 онд мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Зуунтай МБА-ны “Шилдэг мөрдөгч”-өөр, 2022 онд мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхболд МБА-ны “Ажил мэргэжлийн шилдэг мөрдөгч”-өөр тус тус шалгарч байсан.

 

       Тус тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 дугаар тушаалаар Мөрдөн байцаах тасгийн бүтэц орон тоог шинэчлэн баталж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр батлагдсан Монгол улсын “Эрүүгийн хууль”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийг хэрэгжүүлэхээр Мөрдөн байцаах тасгийн дарга 1, ахлах мөрдөгч 2, мөрдөгч 7, нийт 10 алба хаагчийн орон тоотой мөрдөн шалгах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.    

 

     Одоо тус тасгийн даргаар, цагдаагийн хошууч Д.Баттогтох, ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Төмөршагай, мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Энхболд, мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Данзаншарав, Ч.Эрдэнэбаяр, Ш.Гунгаа, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Шинэдэнсэл, А.Алтантулга, П.Осорчама нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

 

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна