/ БИДНИЙ ТУХАЙ / ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ / ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

     Монгол улсад 1934 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс цагдан сэргийлэх байгуулагад 8 орон тоотой /жинхэнэ, туслах төлөөлөгч тус бүр 2/ гүйцэтгэх ажлын тасгийг байгуулсан нь гүйцэтгэх ажлын анхны зохион байгуулалттай аппарат байсан бөгөөд эрүүгийн цагдаагийн албаны эх үүсвэр нь болсон юм.

      Архангай аймаг дахь цагдаагийн газар нь 1938 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдан сэргийлэх тасаг нэртэйгээр байгуулагдсан үеээс эрүүгийн цагдаагийн тасгийн түүх эхэлж, тэр үеийн төлөөлөгчөөр бага дэслэгч Лувсанжамц томилогдон ажиллаж байжээ.

     ДЯЯ-ны сайдын 1945 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “УЦСБ-ын Гүйцэтгэх ажлыг сайжруулах тухай” 504 тоот тушаалаар Гүйцэтгэх ажилтан, Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч нарын ажлыг зааглан, ард иргэдээс ирсэн өргөдөл гомдол мэдээллийг шалгаж буй хэрэг материалыг Мөрдөн байцаах грүпп байгуулан шилжүүлэн өгөх болсон.

     НАХЯ-ны сайдын 1959 оны 01дүгээр сарын 12-ны өдрийн 12 тоот тушаалаар УЦСЕГ-ын гүйцэтгэх ажлын албыг татан буулгаж, Эрүүгийн хэргийг эрэн сурвалжлах тасаг шинээр байгуулж энэ үеээс эрүүгийн хэрэг эрхэлсэн төлөөлөгч ажиллах болсноор эрүүгийн болон хэсгийн төлөөлөгч ажиллах болсон.

    Ардчилал Монгол оронд анх үүсч байсан үе буюу 1990 онд Цагдан сэргийлэх байгуулагад шинэчлэл хийгдэж зохион байгуулалтын ихээхэн өөрчлөлт орж аймгийн АДХГЗ-ны цагдаагийн хэлтэс болон өргөжиж Гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргатай болж, эрүүгийн цагдаагийн тасаг байгуулагдсан түүхтэй.

      Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/135 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, эрүүгийн ахлах мөрдөгч 1, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн ахлах мөрдөгч 1, эдийн засгийн ахлах мөрдөгч 1, эрүүгийн мөрдөгч 4, сум дундын цагдаагийн тасгийн дарга 3, хэсгийн төлөөлөгч 18, жижүүрийн ахлах офицер 1, жижүүрийн офицер 3, дуудлага хүлээн авагч 4, мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн 1, зөрчлийн тоо бүртгэгч 1, туслах нохойн төлөөлөгч 1, нийт 40 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж байна.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

2017 ОН

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна