/ БИДНИЙ ТУХАЙ / СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ / ХОТОНТ СУМАН ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ / ХОТОНТ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ХОТОНТ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

 

      Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өгийнуур сумдыг хариуцсан сум дундын цагдаагийн тасаг байгуулах саналыг ЦЕГ-ын 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ЦЕГ-ын даргын 195 тоо тушаалаар Цагдаагийн тасгийг Хотонт суманд байгуулж байжээ.

Тус тасгийн анхны даргаар цагдаагийн дэд хурандаа Б.Далхсүрэнг (2005-2007 он), тасгийн бүрэлдэхүүнд Хотонт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Хатанбаатар, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Баярбат, замын цагдаагийн байцаагч, цагдаагийн ахмад П.Батдорж, хэв журмын цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Ж.Амгаланбаатар, ахлах ахлагч Б.Гантулга, цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Алтангэрэл нар тус тус томилон, аймгийн Цагдаагийн хэлтсийн шуурхай албанд явж байсан УАЗ-31514 маркийн 00-09 АРА улсын дугаартай автомашиныг шилжүүлэн авч, сум дундын цагдаагийн тасгийн үйл ажиллагаа эхэлж байжээ.

       Шинээр байгуулагдсан тус тасгийг бэхжүүлэх, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд аймгийн болон  сумын Засаг дарга, Цагдаагийн хэлтсээс онцгой анхаарч аймгийн Засаг даргаас 2.500.000 төгрөг, Хотонт сумын Засаг даргын тамгын газрын хуучин анги байсан танхимыг 3 өрөө болгон тохижуулж, контор болгон өөрчлөн албанд ашиглаж байсан.

         Хотонт сум дахь сум дундын цагдаагийн тасгийн кабоныг 2006 онд барьж, ашиглалтанд оруулан, 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажилагаа явуулж байв.

    ЦЕГ-ын даргын 2013.06.24-ний өдрийн 388 тоот тушаалаар тус тасгийн даргаар цагдаагийн ахмад Д.Отгонбаатар, мөрдөн байцаагчаар цагдаагийн дэслэгч Д.Баттогтох томилогдон ажиллаж байна. 

Хотонт сумын Засаг даргын тамгын газраас 2014 онд тус тасгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, албан хэрэгцээнд бүрэн тоноглосон “Соната-6” маркийн 23-56 арх улсын дугаартай автомашин худалдан авч, хүлээлгэн өгсөн нь бидний өдөр тутмын үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэн хамтран ажиллахад ихээхэн тус нэмэр болсон юм.

       Тус тасагт 2015 онд Хууль сахиулахын их сургууль шинээр төгссөн цагдаагийн дэслэгч Ж.Баттамир Хашаат сумын хэсгийн төлөөлөгчөөр, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Э.Батэрдэнэ, цагдаагийн дэслэгч Н.Батэрдэнэ Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгчөөр, хэв журмын цагдаа,цагдаагийн ахлах ахлагч Н.Дүүрэнбаяр, цагдаагийн дэслэгч Б.Эрдэнэсүх Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгчөөр, хэв журмын цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Ч.Алтанзул, Хотонт сумын хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэг Б.Энхболд, хэв журмын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ө.Цогтбаатар, замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад У.Лхагвадорж , цагдацагдаа зохицуулагчаар цагдаагийн дэд ахлагч Б.Ламзав нар тус тус томилогдон, Монгол Улсын Их Хурлаас 2004 онд батлагдсан  “Мал хулгайлах гэмт хэрэгтэй, урьдчилан сэргийлэх тухай” хууль, Засгийн газрын 2007.12.28-ны өдрийн 15 тоот албан даалгавар, ЦЕГ-ын даргын 2004 оны 429 тоот тушаал, 2006.09.21-ний өдрийн 07 тоот албан даалгавар болон бусад тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын хэмжээнд ГХУСАЗЗ, төв, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, хэлтсүүд, Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран мал хулгайлах гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон баривчлах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллаж байна.

         Тус цагдаагийн тасаг нь гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчидтай хамтран Ìàëûí õóëãàéí ãýìò õýðýã èëð¿¿ëýõ, ìýäýý, ìýäýýëýë öóãëóóëàõ  ÷èãëýëýýð õàðúÿà òîéðãûí ñóìäóóäààð ìàëûí õóëãàéí ãýìò õýðýãòýé òýìöýõ õýñãèéí äàðãà, öàãäààãèéí õîøóó÷ Ö.×èìýääîðæòîé õàìò Òºâøð¿¿ëýõ, ªãèéíóóð, Õîòîíò ñóìäûí íóòãààð íèéò äàâõàðäñàí òîîãîîð 4 óäàà òîéð÷ ìàëûí õóëãàéí 11 ¿éëäýë õýðãèéã èëð¿¿ëýí ÕÁ,ÌÁÒ-ò õ¿ëýýëãýí ºãñºí.

         ̺í 2017 онд õýðýã á¿ðòãýëò  ìºðäºí áàéöààëòààñ áîëîí õýðãèéí ãàçðààñ îðãîí çàéëñàí îðãîäîë ýòãýýäèéã îëæ òîãòîîõ, õàÿãûã øèíý÷ëýí ãàðãàõ õîîðîíäîî ìýäýýëýë ñîëèëöîí àæèëëàñàíû ¿ð ä¿íä îðãîäîë этгээд Ãîí÷èãäîðæ, Ãàíï¿ðýâèéí Íàðàíòóÿà, Æàí÷èâñ¿ìáý îâîãòîé Æàâõëàíñàéõàí, Íÿìçóíäóé îâîãòîé Ýðäýíýáààòàð, õýðãèéí îðãîäîë Áàÿíæàðãàë, ×îéìáèé îâîãòîé Àäèëõ¿¿ íàðûн орогнон нуугдаж байгаа õàÿã байршлыã øèíý÷ëýí òîãòîîн äàé÷ëàí áàðèâ÷èëæ  эрэн сурвалжлах “Asap” ñàíд ýðýí ñóðâàëæлалтыг зогсоож, хэргийн этгээдүүдийг Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасагт шилжүүлэн ажиллаа.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ  ЦАГДААГИЙН ГАЗАР  

2018 ОН 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна