/ БИДНИЙ ТУХАЙ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТАНИЛЦУУЛГА / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТАНИЛЦУУЛГА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГЫН ТАНИЛЦУУЛГА

                                         

                                            Цагдаагийн газрын даргын товч танилцуулга       

            Даритун овгийн Төмөрбатын Ганзориг 1974 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суудаг. Улаанбаатар хотын ерөнхий  боловсролын 51 дүгээр дунд сургуульд 1982-1992 онд, Цагдаагийн дээд сургуулийг 1995-1999 онд “Эрх зүйч-цагдаагийн ажилтан” мэргэжлээр,  2010-2011 онд Удирдлагын Академийг “Төрийн удирдлагын менежер” мэргэшлээр, 2012-2013 онд Орхон Их сургуулийг “ Бусдын эд хөрөнгө булаах гэмт хэргийн Эрүүгийн эрх зүй-Криминологи шинж” сэдвээр Хууль зүйн магистрийн зэрэг хамгаалж тус тус сурулцаж төгссөн.

Урьд ажиллаж байсан албан тушаал:

  • 1992-1995 онд Замын цагдаагийн газарт- Зохицуулагч цагдаа
  • 1999-2000 онд Дорнод аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч
  • 2000-2001 онд Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст – Эрүүгийн төлөөлөлөгч
  • 2001-2004 онд Эрүүгийн цагдаагийн газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст- Ахлах төлөөлөгч
  • 2004-2013 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт- Эрүүгийн тасгийн дарга
  • 2013-2016 онд Дорнод аймгийн цагдаагийн газарт- Дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга, Дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга,
  • 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байна.

      Цагдаагийн дэд хурандаа Т.Ганзоригийн удирдсан хамт олон 2005, 2007, 2008,2009, 2011, 2015 онуудад Эрүүгийн цагдаагийн албаны хэмжээнд Тэргүүн байр эзэлж “Тэргүүний хамт олон”-оор 6 удаа шалгарсан байна.

      Удирдсан хамт олноос Хууль зүй Дотоод хэргийн яамны шагнал “Арван тавны цагдаа” шагналаар 2 алба хаагч, Цагдаагийн Ерөнхий газрын “Хөдөлмөрийн аварга”, “Ажил мэргэжлийн аварга”-аар 8 алба хаагч, Эрүүгийн цагдаагийн газрын “ Ажил мэргэжлийн аварга”-аар 18 алба хаагч тус тус шалгарч байсан.

      Цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг нь 1999, 2001 онд ЦЕГ-ын “Баярын бичиг”, “Сайшаалын үнэмлэх”, 2003 онд Эрүүгийн цагдаагийн газрын “Баярын бичиг”, 2003 онд ЦЕГ-ын “Цагдаагийн гавъяа” тэмдэг, 2008 онд Хууль зүйн яамны шагнал “Цагдаагийн алдар” тэмдэг, 2010 онд ЦЕГ-ын Хүч спорт хорооны “Спортын алдар” тэмдэг, 2016 онд Монгол улсын Засгийн газрын шагнал “хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэг, 2006 онд  Их Монгол улс байгуулагдсаны  800 жилийн ойн “ Хүндэт медаль”, 2011 онд Төрийн дээд шагнал “Цэргийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медэль, 2016 онд Төрийн дээд шагнал “Цэргийн гавьяаны одон”, 2011 онд Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”, 2014 онд Дорнод аймгийн “Хүндэт тэмдэг”, 2008 онд ШШГЕГ-ын “Салбарын тэргүүний ажилтан”, 2014 онд ХХЕГ-ын “Онц хилчин”,

2002,2003 онд ЭЦГ-ын 2 дугаар хэлтсийн” Хөдөлмөрийн аварга”, 2011,2012 онд Хэнтий аймгийн “Хөдөлмөрийн аварга ажилтан”, 2015 онд Дорнод аймгийн “Шилдэг- Төрийн тусгай алба хаагч”-аар тус тус шалгарч байсан.

Спортын цол зэрэг:

2006 онд Монгол улсын шайбтай “Спортын мастер” цол, тэмдгээр шагнагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ОХУ, БНХАУ, Турк, Арабын бүгд найрамдах Египет улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд тус тус хамрагдсан.

 

                                         АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР 2017 ОН 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна