/ БИДНИЙ ТУХАЙ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТАСАГ АЛБАД / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСАГ

         

 

         Тус газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг нь 1930 оны 05 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 18 дугаар хурлаар засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийгдэж, аймаг бүрт Цагдан сэргийлэх анги байгуулахаас эхлээд1938 оны 5 дугаар сард Архангай аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн дэргэд Цагдан сэргийлэх анги байгуулагдах  үе хүртэл гал, сэргийлэн хамгаалах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүл шалгалт хийх үүрэгтэй ажиллаж эхэлсэн Монголын цагдаагийн байгууллагын ууган бүрэлдэхүүний нэг юм.

        Улмаар 1934 оны 2 дугаар сард Засгийн газрын 3 дугаар хурлаар Цагдан сэргийлэх байгууллагын дүрэм, ажиллах журмыг баталжээ, Энэ журмын дагуу аймгийн төвд хөдөлгөөний журмыг сахиулах, орон байшин, зам гүүр, банк, холбоо зэрэг байгууллагын аюулаас хамгаалах дүрмийн биелэлтэнд хяналт тавих, хүн малын халдварт өвчнийг хязгаарлах зэрэг ажлыг гүйцэтгэж байлаа.

         1960-1970 оны үед сэргийлэн хамгаалах ажлын албаны хүрээ улам бүр тэлж аймгийн НАХ хэлтэс, Намын Хороо АДХГЗ, банк зэргийг ээлжийн цагдаагаар хамгаалуулах болов.

         1988 оноос Хэв журмын тасаг болгон өргөтгөж тасгийн дарга-1, хэв журмын ахлах байцаагч-1, олон нийттэй ажил хариуцсан ахлах байцаагч 1, хүүхдийн байцаагч 1, жижүүрийн офицер 4, хэсгийн байцаагч 3, эрүүжлүүлэхийн эмч 2, харуул жижүүрийн цагдаа 12, эргүүлийн цагдаа 8, шүүхийн хуяг цагдаа 1, сумын 18 цагдаа орон тоотойгоор ажил үүрэг гүйцэтгэх  болжээ.      

         Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны бүтэц, орон тоо, цол цалингийн зэрэглэлийг шинэчлэн баталж, 2023 оны байдлаар тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасаг нь тасгийн дарга 1, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч 1, шүүх шүүгийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагч 1, хэсгийн байцаагч 4, Эрүүлжүүлэх саатуулах байрны дарга эмч 1, эмч 2, эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа 4, эргүүлийн цагдаа 5, шүүхийн харуул цагдаа 4, шүүхийн хамгаалалтын цагдаа 2, Монгол банкны гэрээт харуулын цагдаа 4, сумдын хэв журмын цагдаа 18 нийт 47 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эрүүлжүүлэх сатуулах байрны дарга эмч, эмч, жижүүрийн цагдаа нар

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба хаагчид

Монгол банкны гэрээт харуулын цагдаа нар

Эргүүлийн цагдаа нар

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна