/ БИДНИЙ ТУХАЙ / СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ / ТАРИАТ СУМАН ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ / ТАРИАТ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

ТАРИАТ СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ТАСАГ

           Архангай аймаг дахь цагдаагийн газрын Тариат сум дахь сум дундын цагдаагийн тасаг нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 316 дугаар тушааллаар тус аймгийн баруун хойд зүгийн сумдын нутаг дэвсгэрийн байршил, газар зүйн онцлог, байгаль аялал жуулчлалын бүс, эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал зэргийг харгалзан цагдаагийн байгууллагын үйлчилгээг орон нутгийн ард иргэдэд ойртуулах, түргэн шуурхай байдлыг дээшлүүлэх, нэгжид ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн өдөр тутмын удирдлагыг дөхүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх,  үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөл боломжоор хангах чиглэлээр Тариат, Чулуут, Хангай, Цахир, Өндөр-улаан сумдыг хариуцсан цагдаагийн тасаг Тариат суманд байгуулагдсан. Цагдаагийн тасагт тасгийн дарга, мөрдөн байцаагч, замын цагдаагийн байцаагч, хэсгийн төлөөлөгч -5, хэв журмын цагдаа -5, жолооч цагдаа -1 нийт 14 алба хаагчийн оронтоотой байгуулагдсан байна.

          Цагдаагийн тасгийн даргаар, цагдаагийн дэд хурандаа С.Алтангэрэл 2007 оны 07-р сарын 19-ны өдрөөс 2013 он сар хүртэл, цагдаагийн хошууч Х.Түмэнбаяр, 2013 оноос 2014 оны 06 сар хүртэл, цагдаагийн хошууч Ч.Цэрэнбат 2014 оны 6 сараас 2016 оны 3-р сар хүртэл, цагдаагийн ахмад Ш.Тэрбиш 2016 оны 03-р сараас  2017 оны 12-р сар хүртэл, цагдаагийн хошууч Д.Баяржаргал 2018 оны 1-р сараас эхлэн ЦЕГ-ын даргын тушаалаар тасгийн даргаар томилогдон ажиллаж байна.

        Тасгийн мөрдөгчөөр цагдаагийн дэслэгч Б.Мандах, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Ганболд, Тариат сумын хэсгийн төлөөлөгчөөр цагдаагийн дэслэгч Н.Дүүрэнбаяр, Хангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Сэнгэсамбуубаатар, Чулуут сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ганболд, Өндөр-улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхтулга, Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, Тариат сумын цагдаа, цагдаагийн ахлагч Б.алтанхуяг, жолооч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Отгонбаяр, Хангай сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Гоцбаяр, Чулуут сумын цагдаа, цагдаагийн ахлагч Э.Баттулга, Цахир сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Жавхлантөгс, Өндөр-улаан сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

          Цагдаагийн тасгийн хамт олон гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн аюулгүй амьдрах орчин бүрдүүлж, нийгмийн хэв журмыг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж иргэдийн амар тайван, аялах, амьдрах орчинг бүрдүүлж ажиллаж байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

2018 ОН

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна