/ БИДНИЙ ТУХАЙ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТАСАГ АЛБАД / ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСАГ / ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

      

        Дотоод явдлын яамны харьяа Архангай аймгийн Цагдан сэргийлэх ангийн орон тоо, төсөв 1943 онд батлагдахад уурын тэрэгний байцаагчийн орон тоо батлагдан ажиллах болсноор Замын цагдаагийн тасгийн эхлэл тавигдсан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 30 дугаар тогтоолоор Улсын цагдан сэргийлэх газрын дэргэд “Уурын машин тэрэгний байцаах хэлтэс”-ийг байгуулж, орон нутагт байцаагч ажиллаж эхэлсэнээр уурын тэрэгний ашиглалт тоо бүртгэл, жолооч нарын сахилга бат, үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг хариуцуулж байжээ. Дүрмийг 1939 онд батлан улмаар 1948, 1959, 1983, 1985, 2018 онуудад шинэчлэн боловсронгуй болгож Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн байгууллагын болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжуудаар зохицуулагдаж иржээ. Тус тасагт 1962 онд механизмын байцаагчийн орон тоо нэмэгдэж  Авто техникийн алба, 1981 онд Замын цагдаагийн алба, 1994 оноос цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Замын цагдаагийн тасаг болгон 16 орон тоотой болгож зохион байгуулжээ. 2021 онд цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 4 зохицуулагчийн орон тоо нэмэгдэж 19 орон тоотой офицер 9, цагдаа зохицуулагч 10  үүрэг гүйцэтгэн ажиллаж,  тус аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

      Одоо тус тасагт тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Ж.Амгаланбаатар, ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Жигжидсүрэн зохицуулагчаар цагдаагийн ахлах дэслэгч Э.Ганболд, М.Ариунболд, цагдаагийн дэслэгч Г.Улсболд, Эрдэнэмандал сум дахь сум дундын зохицуулагчаар, цагдаагийн дэслэгч А.Жамбалсүрэн, Хотонт сумын сум дундын зохицуулагчаар, цагдаагийн дэслэгч  Т.Цэнд-Аюуш, Б.Зоригтбаатар, Тариат сумын зохицуулагчаар, цагдаагийн ахлагч Г.Гоцбаяр,  цагдаа зохицуулагчаар, цагдаагийн ахлах ахлагч Н.Данаахорол, Ц.Давааням, цагдаагийн дэд ахлагч, Б.Баянмөнх, С.Гансүх, Б.Баттулга, У.Амгаланбаатар, Ө.Билэг-Эрдэнэ, О.Тэмүүжин,  Б.Бат-Эрдэнэ нар ажиллаж байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна