/ / АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Архангай аймгийн цагдаагийн газрын "Ахлагчийн зөвлөл"-өөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ахлагч нарын зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөлгөөнд  цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Анхбаатар, замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн  дэд хурандаа О.Чинзориг нар оролцож ахлагч бүрэлдэхүүний санал хүсэлтийг сонслоо. 

        Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Ганзориг ахлагч нартаа ажлын амжилт хүсэж ахлах ахлагч О.Алимаа, ахлах ахлагч Ө.Цогтбаатар, ахлагч М.Ариунболд, ахлагч О.Бэхбат, дэд ахлагч Б.Ламзав нарт "Талархал" гардуулав.

"АХЛАГЧИЙН ЗӨВЛӨЛ"

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна