/ / ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

        Монгол улсад 1934 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Цагдан сэргийлэх байгууллагад 8 орон тоотой /жинхэнэ, туслах төлөөлөгч тус бүр 2/ гүйцэтгэх ажлын тасгийг байгуулсан нь гүйцэтгэх ажлын анхны зохион байгуулалттай аппарат бөгөөд Эрүүгийн цагдаагийн албаны эх үүсвэр нь болсон юм.

      Архангай аймаг дахь Цагдаагийн газар нь 1938 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Цагдан сэргийлэх тасаг нэртэйгээр байгуулагдсан үеэс Эрүүгийн цагдаагийн тасгийн түүх эхэлж, тэр үед төлөөлөгчөөр бага дэслэгч Лувсанжамц томилогдон ажиллаж байжээ. Тухайн төлөөлөгч нар Гүйцэтгэх ажил эрхлэхээс гадна ил цагаан хэрэг буюу иргэдийн өргөдөл, гомдол шалгаж, ял төлөвлөж, шүүхэд шилжүүлэх ажлыг хийдэг байжээ. Энэ нь эрүүгийн хэргийг бүрэн гүйцэт илрүүлэхэд учир удагдалтай байсан тул ДЯЯ-эы сайдын 1946 оны оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “УЦСБ-ын Гүйцэтгэх ажлыг сайжруулах тухай” гаргасан 504 тоот тушаалаар Гүйцэтгэх ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын  ажлыг зааглан, ар иргэдээс ирсэн өргөдөл, гомдол мэдээллийг шалгаж буй хэрэг, материалыг Мөрдөн байцаах групп байгуулан шилжүүлэн өгөх болжээ.

      Улмаар 1950 оны эхэн үеэс Цагдан сэргийлэх тасаг нь анги болон өргөжиж сумд хариуцсан төлөөлөгчтэй болж, гурван сумыг 1 хэсгийн ахлагч хариуцан ажиллаж байв. НАХЯ-ны сайдын 1959 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12 тоот тушаалаар УЦСЕГ-ын гүйцэтгэх ажлбаны хэлтсийг татан буулгаж, Эрүүгийн хэрэг эрэн сурвалжлах тасаг шинээр байгуулж, энэ үеэс эрүүгийн хэрэг эрхэлсэн төлөөлөгч ажиллах болсноор  хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хошууч Н.Пүрэвдоржийг анх томилж байжээ. Үүнээс хойш орон тоо, бүтэц нэмэгдэж 1978 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн төгсөгчдөөс аймгийн бүх сумдад хэсгийн төлөөлөгч ажиллуулж эхэлсэн байна.

    Ардчилал Монгол оронд анх үүсч байсан үе буюу 1990 онд Цагдан сэргийлэх байгууллагад шинэчлэл хийгдэж, зохион байгуулалтанд ихээхэн өөрчлөлт орж, аймгийн АДХГЗ-ны Цагдаагийн хэлтэс болон өргөжиж Гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргатай болж, Эрүүгийн цагдаагийн тасаг байгуулагдсан түүхтэй.

        Энэ үеэс эрүүгийн алба эрхэлсэн орлогчийн орон тоо батлагдаж, анхны даргаар Төмөр замын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Энхсайхан (1990-1992 он), ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Цагдаагийн хурандаа Ц.Ичинноров (1992-1995 он), Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Цагдаагийн хурандаа В.Бямбасүх (1995-1997 он), Авилгатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан Д.Сундуйсүрэн (1997-2000 он), Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газраар ажиллаж байсан Цагдаагийн хурандаа С.Базаррагчаа (2000-2005 он) болон Цагдаагийн дэд хурандаа С.Сүхбаатар (2005-2007), Цагдаагийн дэд хурандаа Э.Тулга (2007-2009 он), Цагдаагийн хошууч Н.Сумъяа (2009 оны 03 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл), Цагдаагийн хошууч Н.Сайнбуян (2010 оны 01 дүгээр сараас 06 дугаар сарыг хүртэл), Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаа Цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу (2010 оны 07 дугаар сараас 2013 оны 06 дугаар сарыг хүртэл), Цагдаагийн хурандаа Б.Баасанжаргал (2013 оны 07 дугаар сараас 2015 оны 07 дугаар сарыг хүртэл) нар тус тус ажиллаж байсан ба одоо тус албаны даргаар Цагдаагийн хошууч Ш.Даваа-Эрдэнэ 2015 оны 07 дугаар сараас хойш одоог хүртэл ажиллаж байна.

      Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг нь Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015 оны б/279 тоот тушаалаар 29алба хаагчийн орон тоотойгоор шинэчлэн батлагдаж, Эрүүгийн ахлах төлөөлөгч-2, Эдийн засгийн ахлах төлөөлөгч-1, Сум дундын цагдаагийн тасгийн дарга-3, Эрүүгийн төлөөлөгч-3, Хэсгийн төлөөлөгч-18, эрэлч нохойн туслах төлөөлөгч-1 тус тус томилогдон ажиллаж байна.

    Тус алба нь ажил үйлсээрээ улсдаа тэргүүлж, 2004, 2010, 2016 онуудад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын болог 2012, 2015 онуудад Цагдаагийн газрынхаа “Тэргүүний тасаг хамт олон-аар тус тус шалгарч байлаа.

      Мөн тус тасгийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Х.Дагвасүмбэрэл 2016 онд Архангай аймагт үйлдэгдсэн онц хүнд хэргийг мэргэжлийн ур чадвар гарган, илрүүлэн ажиллаж, ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийнгавъяа” тэмдэгээр, Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Амгаланбаатар 2015 онд ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны“Оны шилдэг хэсгийн төлөөлөгч-өөр, 2016 онд Эрүүгийн цагдаагийн газрын “Ажил мэргэжлийн аварга хэсгийн төлөөлөгч-өөр, Эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Ц.Чимэддорж 2015 онд ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын “Оны тэргүүний алба хаагч, Архангайн аймгийн “Есөн алдартан-ны Хууль зүйн салбарын алдартан-аар тус тус шалгарсан зэрэг амжилт бүтээл арвинтай хамт олон юм. 

 АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

2017 ОН 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна