/ / “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭРБУМААРАА НЭГДЭЦГЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН “ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ТЭРБУМААРАА НЭГДЭЦГЭЭЕ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

        Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан насанд хүрээгүй хүмүүсийн эрхийг хамгаалах, тэднийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, “Гэр бүлийн хүчирхийлэл”, “Хүүхдийн эрх”, “Хүүхэд хамгаалал”-н тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ”Флом” олон улсын байгууллагатай хамтран хүчирхийлэлгүй аймаг болох, “Хүчирхийллийн эсрэг тэрбумаараа нэгдэцгээе” уриалга дэвшүүлж, алба хаагч нар “Флашмоб” бүжгийг бүжиглэж, хүчирхийллийн эсрэг уриалга аннос, хүчирхийллийн эсрэг үгнүүд барин жагслаа.


        Мөн “Миний хайртай” гэр бүл сэдэвт зургийг 120 гэр бүлээр зуруулж, фото зургийг авч өгч дурсган, захиргааны хяналтад байдаг, ял хойшлогдсон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад шалгагдаж байгаа 7 хүүхдэд баярын бэлэг өгөх ажлыг зохион байгуулсан байна.


       Энэ арга хэмжээний хүрээнд цаашид гэр бүл бүхэн хүчирхийлэлгүй амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүчирхийллийг хүчирхийллийн бус эерэг аргаар шийдвэрлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтуудыг хийх, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” тухай хуулийг сурталчлах зэрэг олон ажлуудыг хамтран зохион байгууллаа.

Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн ахмад З.Баярсайхан
Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна