/ / ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА АСУУЛТ, ХАРИУЛТЫН “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА АСУУЛТ, ХАРИУЛТЫН “АХА” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Хүүхдийн эрхийг хамгаалах, эрх ашгийг хангах, гэр бүлд хүүхдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, “Хүүхдийн эрх”, “Хүүхэд хамгаалал”-н тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эрдэнэбулган сумын 4-р багийн хамтарсан баг, Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗөвлөл, Японы хүүхдийг ивээх сантай хамтран асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион байгууллаа.


     Тус арга хэмжээнд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 6 сургуулийн 120 гаруй багш, эцэг эхийн төлөөлөл оролцож тэргүүн байранд 3 дугаар сургуулийн эцэг эхийн төлөөлөл, удаах байранд спорт 4 дүгээр сургууль шалгарч, хамт олноороо хөгжөөн дэмжиж оролцсон Лабортори 1 дүгээр сургуулийг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшууллаа.
Мөн хамтарсан багаас зохион байгуулсан сарын аяны хүрээнд “Намайг хараад инээгээрэй” сэдэвт хүүхдээс эцэг эхдээ бичсэн захидлын уралдааныг шалгаруулж, захидлыг эцэг эхэд гардуулан өгч, уралдаанд тэргүүн байранд шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнаж урамшуулах арга хэмжээ боллоо.
Асуулт хариултын “АХА” тэмцээнд оролцогчдод ГБХ,ХГХУСАхлах байцаагч, цагдаагийн ахмад З.Баярсайхан нь “Хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн эрх”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” хуулиар тэмцээний асуултыг бэлтгэж, сургалт зохион байгууллаа.

                             Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн ахмад З.Баярсайхан
                                Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛҮҮД :

ABagappearyLig:
178.137.83.166
The ED caused by that surgery might be either temporary or permanent. Use these circumspectly however, since they may lower blood glucose levels, that's an undesirable effect that face men whose blood sugar are properly balanced.
2017-08-25 08:04:50
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна