/ / ЦАГДАА-ЖОЛООЧ НАР ӨӨРСДИЙН САНААЧИЛГААР ХАЯГДАЛ МАТЕРИАЛ АШИГЛАН АЖИЛЛАХ ОРЧНОО САЙЖРУУЛЛАА.

ЦАГДАА-ЖОЛООЧ НАР ӨӨРСДИЙН САНААЧИЛГААР ХАЯГДАЛ МАТЕРИАЛ АШИГЛАН АЖИЛЛАХ ОРЧНОО САЙЖРУУЛЛАА.

      Цагдаагийн газрын шуурхай албаны болон хөдөлгөөнт эргүүлийн цагдаа жолооч нарыг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэгийг сайжруулах, албаны бэлэн байдлыг хангах, шинэ санал, санаачилгыг дэмжих зорилгоор 45 хоногийн аян зохион байгуулж байна.

       Аяны хүрээнд цагдаа-жолооч нар өөрсдийн санал, санаачилгаар цагдаагийн газрын авто гражийн өнгө үзэмжийг сайжруулан дотор хэсэг шохой болон будгаар өнгөлгөө хийн, шалыг цементээр цутгаж, галын булан, дотор гэрэл, цахилгаан монтажийг шинэчлэх ажлыг зохион байгууллаа.

         Мөн алба хаагчид хөдөлмөр хамгаалах хувцас, багаж хэрэгсэл хадгалах шүүгээ, автомашинд засвар үйлчилгээ хийж мотор өргөгч тайл, хөшүүлэг, дугуйт тавцан гэх мэт гарын доорх хаягдал материалаар тоног төхөөрөмж хийж өөрсдийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

         Шинэ санал, санаачилга гарган хэрэгжүүлж байгаа цагдаагийн газрын цагдаа-жолооч нартаа ажлын өндөр амжилт хүсье.

 

                                     Бэлтгэсэн: ХОЛБОО МЭДЭЭЛЛИЙН ИНЖЕНЕР М.ДАВААДАЛАЙ

                                     Хянасан: ТӨЛӨВЛӨЛТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСГИЙН

                                                     ДАРГА,ЦАГДААГИЙН АХМАД П.МӨНХБАЯР

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна