/ / "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, тасаг албадуудын  ажил үйлчилгээг хүртээмжтэй хүргэх,  иргэд, олон нийттэй хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн Хөгжимт драмын театртай хамтран тус газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг 2017 оны 03 сарын 17-ны өдрийн 19:00-21:00 цагт  зохион байгуулсан.
         “Нээлттэй хаалганы өдөрлөг”ийн арга хэмжээнд тус газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасаг, Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг, Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Замын цагдаагийн тасаг, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн алба хаагчид оролцож албаны үйл ажиллагааг сурталчилан албаны техник хэрэгсэл, хамгаалалтын хувцас, форм, галт зэвсэг тусгай хэрэгсэлээр мини үзэсгэлэн гарган, цагдаагийн алба хаагчид өмсөж хэрэглэж байгаа хувцас формыгиргэд олон нийтэд  танилцууллаа.
Тасаг, хэсгээс Нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд 23алба хаагч ажиллан тасаг хэсгийн таницуулга, Архингүй аймаг, мал хулгайлах гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, хүн худалдаалах хүний наймааны гэмт хэрэг, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, мотоцикль болон тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 27 төрлийн 800 ширхэг санамж сэрэмжлүүлэг, гарын авлага, брошур боловсруулан,  арга хэмжээний үед иргэдэд тараан өгч ажилласан байна.
Замын цагдаагийн тасгаас жолооны үнэмлэх солиулах иргэдийн материалыг хүлээн авах, хэвлэгдэн ирсэн жолооны үнэмлэхийг тараах ажлыг зохион явууллаа. Нийт 12 хүн шинэ үнэмлэхийг тараан өгч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 36 хүнд  хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
НХЖХТ-аас албаны галт зэвсэг тусгай хэрэгсэлээрүзэсгэлэнг гаргаж, хамгаалалтын хувцас, формыг өмсөж, иргэдэд танилцуулав.
Аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид болон аймгийн Прокурорын газар, ШШГА, Цагдаагийн газрын алба хаагчид иргэдэд урлагийн тоглолт үзүүлэв.
Тус цагдаагийн газрын Эрдэнэмандал сум дундын цагдаагийн тасгийн Цэцэрлэг сумын хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Самбаллхүндэв “Цэргийн марш” дуугаар ая дуу барьлаа
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээг “Архангай”, “АВ” телевизээр сурвалжлан, ярилцлага, мэдээлэл өгч, ажил арга хэмжээг иргэдэд сурталчлан ажиллаа.

Боловсруулсан: ОНХАХАБ, цагдаагийн хошууч Б.Наранчимэг

Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна