/ / ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН “ХАНГАЙН БҮС”-ИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДАА, ПРОКУРОР, ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТАРСАН “ХАНГАЙН БҮС”-ИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүгийн хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын хамтарсан “Хангайн бүс”-ийн зөвлөгөөнийг Мөрдөн байцаах албанаас санаачилан 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр цахимаар зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Мөрдөн байцаах албаны дарга, Дэд, Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүд, Архангай, Орхон, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор зэрэг 6 аймгийн ерөнхий шүүгч 4, шүүгч 8, ерөнхий прокурор 4, орлогч прокрор 6, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын дарга 4, дэд дарга 1, мөрдөн байцаах тасгийн дарга 6, бусад 86 алба хаагчид хамрагдаж, нийт 119 алба хаагч 25 байршлаас цахимаар оролцлоо.
Энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан явдалд орон нутгийн шүүх, прокурорын байгууллагын ерөнхий шүүгч, ерөнхий прокурорууд баярлаж талархснаа илэрхийлж, тодорхой саналуудыг дэвшүүллээ.Тухайлбал: Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлээс мөрдөгч нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах, Ар хангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэгээс мөрдөгчийн гаргасан таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шуурхай шийдвэрлэх, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнхөөс зөвлөгөөнөөс гарах шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Эрдэмбилэгээс мэдүүлэг авах өрөөний техник хэрэгслийг сайжруулах, Булган аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Энэрэлээс хохирогч, иргэний нэхэмжлэгчээр хэрхэн тогтоох талаар тус тус санал гаргасан.
Зөвлөгөөнөөр Цагдаагийн байгууллагаас 6, шүүх, прокурорын байгууллагаас 2 мэдээлэл, танилцуулга хийж, тодорхой асуудлуудыг дэвшүүлэн цаашид саналуудыг нэгтгэн, орон нутгийн шүүх, прокурорын байгууллагуудад танилцуулж, зөвлөмж гарган ажиллахаар боллоо.
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна