/ / Цагдаагийн газраас иргэдэд 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Цагдаагийн газраас иргэдэд 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

     Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3 “Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зан үйл, дадлын талаар олон нийтэд тогтмол мэдээлэх”,  Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, алба хаагч нь үйл ажиллагааныхаа тайланг тухайн нутаг дэвсгэрийн иргэдэд тавина” гэж тус тус заасны дагуу аймгийн 19 сумын 1031 иргэдийг цахимаар болон танхимаар хамруулан 2022 онд хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

      Хурлыг цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг нээж, цагдаагийн газрын 2022 оны үйл ажиллагааны видео тайланг танилцуулж, ажил хариуцсан алба хаагчдаас иргэдэд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, нийт 48 төрлийн 1847 ширхэг сэрэмжлүүлэг, зурагт хуудсыг тараан, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл хүргэсэн.

      Хуралд оролцсон иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, нэгтгэн урьдчилан сэргийлэх чиглэлээр 2023 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгасан.

 

1

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна