/ / “Илрүүлэлт-Оргодол 2022" нэгдсэн арга хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд улсын хэмжээнд зохион байгуулагдаж дууслаа.

“Илрүүлэлт-Оргодол 2022" нэгдсэн арга хэмжээ 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд улсын хэмжээнд зохион байгуулагдаж дууслаа.

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус Цагдаагийн газраас оргодол 22, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 9, шүүхээс даалгасан хүн 10, зөрчил үйлдсэн этгээд 4, тээврийн хэрэгсэл 6, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 1 нийт 52 хүн, тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлагдаж байсныг тус тус олж тогтоосон. Мөн Хүнийг санаатай алах 1, Хулгайлах 9, Мал хулгайлах 9, Хүчиндэх 2, Залилах 8, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 28, Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 15, бусад 5 нийт 77 гэмт хэргийг илрүүлсэн байна.

Аймгийн  хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1750 иргэнд 29 удаагийн сургалтыг зохион байгуулж,  2700 ширхэг зурагт хуудас, 1750 ширхэг санамж сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд тараан ажилласан байна. 

 “Гэмт хэргийн тухай мэдээллийг төлбөртэй авах журам”-ын дагуу эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр 4 иргэнээс гэмт хэргийн мэдээлэл авч дээрэмдэх 1, хулгайлах 2, мал хулгайлах 1 гэмт хэргийг илрүүлэн 4 иргэнд 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн урамшуулал олгож ажилласан.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна