/ / “ХАРИЛЦАА-ХАНДЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ТЭМЦЭЭН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ХАРИЛЦАА-ХАНДЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ТЭМЦЭЭН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулж буй “Харилцаа-хандлага” арга хэмжээний хүрээнд тус газрын Хэрэг бүртгэх тасгаас 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр аймгийн Булган уулын баруун суганд тус газрын алба хаагчдын дунд “Харилцаа хандлага” сэдэвт жүжигчилсэн тоглолт, “Уулын оргил булаацалдах буухиа” гэсэн 2 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулав.

Уг арга хэмжээгээр алба хаагчдыг шударга, зарчимч, ёс зүйтэй, харилцааны өндөр соёлтой болгон төлөвшүүлэхийг зорьж, тасгийн дарга, ахлах мэргэжилтнүүдээс алба хаагчдын харилцаанаас үүдэлтэй гаргаж буй зөрчил дутагдал, албандаа хандах хандлагыг бодит жишээн дээр тулгуурлан ярилцан, алба хаагчдаас санал дэвшүүлж, амралтын нэг өдрийг зөв боловсон өнгөрүүллээ.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна