/ / “ХАРИЛЦАА-ХАНДЛАГА” АРГА ХЭМЖЭЭГ ДҮГНЭЖ, "ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ” АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

“ХАРИЛЦАА-ХАНДЛАГА” АРГА ХЭМЖЭЭГ ДҮГНЭЖ, "ХАРИУЦЛАГАТАЙ АЛБА ХААГЧ” АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа “Өнгө нэмцгээе-2020” аяны хүрээнд Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулсан “Харилцаа-хандлага” сэдэвт арга хэмжээний хүрээнд тус газрын ахлах албан тушаалтай алба хаагчид хамтран энэ оны 08 дугаар сарын 31-ний өдөр нийт алба хаагчдын дунд нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд мэдээлэл хийж, санал асуулга авч, тасаг, алба хаагчдын эерэг хандлагыг уран үг, магтан шүлэглэх хэлбэрээр “Зүрхний зурвас” сэдэвт тэмцээнийг зохион байгуулав.
Тэмцээнд 6 тасаг оролцож, эхний 3 байранд шалгарсан Эрүүгийн цагдаагийн тасаг, Замын цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийг үнэ бүхий зүйлээр шагналаа.
Тус газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар “Харилцаа-хандлага” арга хэмжээг дүгнэж, алба хаагчдад мэдээлэл хийж, “Хариуцлагатай алба хаагч” арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулагдах талаар танилцууллаа

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна