/ / "ТАРВАГА -2020 ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ”

"ТАРВАГА -2020 ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭ”

Арга хэмжээний хүрээнд тус газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид болох д.ч М.Моломёндон д.ч Ж.Доржготов Цэцэрлэг сумын цагдаа Б.Хүрэлшагай нар Цэцэрлэг сумын Хонгорж. Ихбулаг багийн нутаг дэвсгэрт энэ оны 09 дүгээр сарын 13-наас 16 ны өдрүүдэд эргүүл хяналт шалгалтаар ажиллаж, хууль бусаар тарвага агнасан, худалдан борлуулсан, тээвэрлэсэн 10 зөрчлийг илрүүлж, нийт 25 тооны тарвага хураан авч, шалгалтын ажиллагаа явуулж ажиллалаа.

Иргэд та бүхэн хууль бусаар тарвага агнах, худалдах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна