/ / COVID-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛНЫ АНХААРЛЫГ ХАНДУУЛАХ ЗОРИЛГОТОЙ “ГЭРЛЭЭ АСАА” УРИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

COVID-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ОЛНЫ АНХААРЛЫГ ХАНДУУЛАХ ЗОРИЛГОТОЙ “ГЭРЛЭЭ АСАА” УРИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээ асаа” уриалгад нэгдэхийг зөвлөж байна.
Дулааны улирал ирж иргэд олон нийтийн анхаарал суларч байгаатай холбогдуулан маскаа тогтмол зүүх, гадуур дэмий сэлгүүцэхгүй байх, дэлхий нийтийг цочроогоод байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор өдрийн цагаар автомашиныхаа ойрын гэрлийг асаахыг иргэдэд уриалаад байгаа юм.

“Гэрлээ асаа” уриалгын хүрээнд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид өнөө өглөөнөөс эхлэн хөдөлгөөнт эргүүл хийж тээврийн хэрэгсэл жолоодож яваа иргэдийг өдрийн цагаар гэрлээ асаахыг уриалж, санамж зөвлөгөө өгч байна.
Мөн гудамжинд цэр нусаа хаях, иргэд, хүүхдүүд олноор цугларахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилгоор тусгай дуут дохио бүхий тоноглогдсон автомашины чанга яригчаар зөвлөмж, анхааруулгыг хүргэж байна.
Сүүлийн өдрүүдэд ялангуяа өсвөр насны хүүхдүүд олноор цугларч гадаа талбай бүхий сагсны шийдтэй хэсгүүдэд тоглох, бөөгнөрөх үзэгдэл багагүй гарч байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг мөн анхааруулж байна.
Х.Цэвэгмэд

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна