/ / "АРХИГҮЙ ОРЧИН", "ХАЙР ӨВТӨГДӨГГҮЙ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

"АРХИГҮЙ ОРЧИН", "ХАЙР ӨВТӨГДӨГГҮЙ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Ахуй хүрээнд архидан согтуурсны улмаас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Архигүй орчин” нэгдсэн арга хэмжээ, “Хайр өвтгөгдөггүй” нөлөөллийн арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулж, цагдаагийн газрын 1, 2 дугаар давхрын шат болон аймаг, сумын аж ахуй нэгж, байгууллагын мэдээллийн самбарт болон хот хоорондын зорчигч нийтийн тээврийн хэрэгслийн гадна, дотно талд хууль сурталчлах, сэрэмжлүүлэг мэдээлэл, зурагт хуудсыг байршуулан, иргэдийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Мөн тус газрын алба хаагчдаас хариуцсан сум, багийн хэмжээнд аймгийн Засаг даргын 150 дугаарын “Захирамж”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллага, дэлгүүрүүдийн архи согтууруулах ундааг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 04-р сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар битүүмжлэн лацдаж, албан мэдэгдэл хүргүүлэн, эргүүл шалгалтыг эрчимжүүлээд байна.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна