/ / "СТРЕССГҮЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"СТРЕССГҮЙ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр, Цагдаагийн газрын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сэтгэл зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын стресс бухимдлаас өөрийгөө чөлөөлөх талаар мэдээлэл хүргэх, хамт олны дунд сэтгэл зүйн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “СТРЕССГҮЙ ӨДӨР” арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Цагдаагийн газрын алба хаагчдыг өглөө ажилдаа ирэхэд нь эерэг сэтгэгдэл төрүүлэхээр угтан, гэнэтийн бэлэг барьснаар арга хэмжээг эхлүүлэн, Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч, доктор С.Баасанбат “Хэн ч үүнийг надад хэлээгүй” сэдэвт 2 цагийн лекц тавьж, алба хаагчдаар сэтгэл зүйн оношлогооны тест ажиллуулах, чөлөөт ярилцлага өрнүүлэх зэрэг шинэлэг, алба хаагчдын сэтгэл зүйн боловсролд томоохон хувь нэмэр оруулсан онцлог арга хэмжээ болсон.

Арга хэмжээний хүрээнд Архангай аймгийн “Сувд” сэргээн засах сувилалтай хамтран алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, сэтгэл зүйн таатай, эерэг нөхцөл бүрдүүлэх, ажлын стрессийг бууруулах зор

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна