/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН АХМАД АЖИЛЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН АХМАД АЖИЛЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

       Цагдаагийн газрын удирдлага, хамт олон "Монголын хмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан үе үеийн ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.

     Тус арга хэмжээний үер Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газар, бусад байгууллагын шагналаар шагнагдсан ахмад ажилчдад шагналыг гардуулсан юм. Энэ жилийн ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ ахмад ажилчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, витаминжуулах зорилгоор уламжлалт анагаах ухааны “Сувд” сэргээн засах сувилалтай хамтран зохион байгуулж, даралт, зүрх судасны үзлэг хийх, толгой, мөрний бариа, бумба тавих, цахилгаан хөл, булчингийн массаж, хүчил төрөгчийн коктель уух гэх зэрэг олон үйлчилгээг үзүүлсэн нь ахмад ажилчдын таашаалд нийцсэн онцлог ажил боллоо.

Нийт ахмад буурлууддаа эрүүл, энх урт удаан наслахыг хүсье.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна