/ / САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

САХИЛГА, ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

        Цагдаагийн газрын алба хаагчдын харилцаа, хандлага, гаргаж буй алдаа дутагдлын талаар мэдээлэл хүргэх, цаашид гаргасан сахилга, ёс зүйн зөрчил дутагдлаасаа суралцаж, зөрчилгүй тэргүүний манлайлагч хамт олон болох зорилгоор 2019 оны 3 дугаар улирлын “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

        Зөвлөгөөнөөр 2019 оны 3 дугаар улирлын сахилга хариуцлага, ёс зүйн тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдлаар танилцуулан, Цагдаагийн газрын даргаас сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр “Үүрэг, ажлын чиглэл”-ийг тасгийн дарга нарт хүргүүлэн алба хаагчдаас санал хүсэлтийг сонслоо. Мөн алба хаагчдаас “Сэтгэл зүйн багц 3 сорил”, эрх зүйн мэдлэгийг шалгах тестийн шалгалт авч албаны сургалтын үр дүнг тооцсон. Сахилгын зөвлөгөөний үеэр алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор “Шилдэг мөрдөгч”, “Шилдэг хэсгийн төлөөлөгч”, “Шилдэг зохицуулагч”, “Шилдэг цагдаа-жолооч” тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж шилдгүүдийг шалгарууллаа.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна