/ / “БИ АМЬДРАЛАА ГЭРЭЛ РҮҮ АВЧИРЧ ЧАДСАН НЬ” ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

“БИ АМЬДРАЛАА ГЭРЭЛ РҮҮ АВЧИРЧ ЧАДСАН НЬ” ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Эрдэнэбулган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар хот дахь МИЧХ ТББ, Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн хамтарсан баг, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран Эрдэнэбулган сумын 1-7 багийн архины хамааралтай иргэдийг оролцуулан “БИ АМЬДРАЛАА ГЭРЭЛ РҮҮ АВЧИРЧ ЧАДСАН НЬ ӨДӨРЛӨГ”-ийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын МИЧХ ТББ-ын багш нар урлагийн номер үзүүлж,
“АРХИНЫ АМЬДРАЛАА АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛААР ӨӨРЧИЛСӨН НЬ” сэдвийн хүрээнд архинаас татгалзаж сайн сайхан амьдралыг өөрсдөө бий болгож чадсан сонирхолтой түүхээсээ иргэдэд сургалт мэдээллээр хүргэж, архинаас татгалзах хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг өгснөөрөө онцлог байлаа.

Мөн сургалтын үеэр Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, ЭБС-ын ИТХ, 4-р багийн Засаг дарга нар хөтөлбөрийн дагуу сургалт мэдээлэл хийлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна