/ / “УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“УЛАМЖЛАЛ БА ШИНЭЧЛЭЛ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн газрын шилдэг, тэргүүний гэж нэрлэгдэж байсан туршлагатай ахмад ажилтнуудын мэдлэг, туршлага, ажлын арга барилыг өвлүүлэх ажлыг зохион байгуулах, цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд цагдаагийн газраас санаачлан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний санал нэгтгэх зорилгоор цагдаагийн газрын алба хаагч, ахмад ажилчдын дунд “Уламжлал ба шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээ үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Цагдаагийн газраас Ахмадын хороотой 2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулж, санал хүсэлтийг хүлээн авснаас гадна туршлагатай, хөдөлмөрийн чадвартай, хамт олонд хүлээн зөвшөөрөгдсөн ахмадуудын санал, санаачилгад түшиглэсэн “Зөвлөх-зааварлах” багийн бүрэлдэхүүнийг сонгож, ажиллах чиглэлийг тодорхойлсон юм.
Мөн Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд тус цагдаагийн газраас санаачлан хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулж саналыг нэгтгэлээ.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна