/ / “ШИЛДЭГ АХЛАХ АЖИЛТАН 2019” АЖИЛ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛОВ

“ШИЛДЭГ АХЛАХ АЖИЛТАН 2019” АЖИЛ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАРЫН УРАЛДААН БОЛОВ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн газрын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, ахлах албан тушаалтны манлайлал, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цагдаагийн газрын ахлах албан тушаалтнуудын дунд “Шилдэг ахлах ажилтан 2019” уралдааныг зохион байгуулсан.
Тус уралдаанд цагдаагийн газрын 12 ахлах албан тушаалтан оролцож, батлагдсан удирдамжийн дагуу 5 үзүүлэлтээр алба хаагч тус бүрт 0-100 хүртэл оноогоор үнэлж Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Д.Баттогтох 432 оноогоор нэгдүгээр байр, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч З.Баярсайхан 428 оноогоор хоёрдугаар байр, Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Дагийранжил 419 оноогоор гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна