/ / ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН МАЛЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД “НЭГ ХОРОМ” АЯНЫ АЖИЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН МАЛЧДЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ ХҮРЭЭНД “НЭГ ХОРОМ” АЯНЫ АЖИЛ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрдэнэбулган сумын ГХУСАЗСЗ-өөс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Эрдэнэбулган сумын “Малчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд цагдаагийн газраас Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Наранчимэг, Мал хулгайлах гэмт хэрэг хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Чимэддорж нар оролцож, малчдад “Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрсэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Нэг хором” аяны зорилго, зохион байгуулагдаж байгаа ажил арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцооны талаар тус тус мэдээлэл хийж, иргэдээс ирсэн асуултанд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилласан. Зөвлөгөөнд Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын алба хаагчид Хоршоолол багийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн алба хаагч, 7 багийн малчид зэрэг нийт 130 гаруй иргэн оролцлоо. Иргэдэд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэсэн 2 төрлийн 130 ширхэг гарын авлагыг түгээж, хууль эрх зүйн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүллээ.


Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын алба хаагч болон малчин иргэд Хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулагдаж буй “Нэг хором” аянд нэгдлээ.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна