/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “НЭГ ХОРОМ” УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС “НЭГ ХОРОМ” УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Нэг хором” аяны хүрээнд Архангай аймаг дахь Цагдаагийн газраас Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагын эздийг урьж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан нийтлэг үүргийн хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11:00-13:00 цагт Цагдаагийн газрын хурлын зааланд “Нэг хором” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд тус газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнх-Очир “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 2018, 2019 оны 03 дугаар сарын нөхцөл байдал, цаашид анхаарах асуудал”, НХЖХТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Анхбаатар “Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт”, ШУТ-ийн дарга, цагдаагийн хошууч Х.Давгасүмбэрэл “Жижүүрийн шуурхай албанд 2018 онд ирсэн гэмт хэрэг, зөрчлийн гомдол мэдээллийн шийдвэрлэлт, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсах ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Наранчимэг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуй нэгж, иргэдийн оролцоо, иргэдийн нийтлэг үүрэг”, Холбооны инжиенер, цагдаагийн дэслэгч М.Даваадалай “Камержуулалтын ач холбогдол”-ын талаар тус тус мэдээлэл хийлээ.
Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг иргэн, аж ахуй нэгж байгууллага бүрт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийг гаргуулахгүй байх зорилгоор 6 төрлийн 200 ширхэг сэрэмжлүүлэг, брошурыг баар ресторон, үйлчилгээний газруудын үйлчлүүлэгч нарын ширээ бүрт байршуулан, иргэдэд сэрэмжлүүлгийг тогтмол хүргэн ажиллаж байна.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна