/ / “БИ ЦЭВЭР БИЧИГТЭН” хичээнгүй бичгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

“БИ ЦЭВЭР БИЧИГТЭН” хичээнгүй бичгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Соён гэгээрүүлэх ажил зохиох /код-940/ журам”, Цагдаагийн газрын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын дунд “БИ ЦЭВЭР БИЧИГТЭН” хичээнгүй бичгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд нийт 40 гаруй бүтээл оролцсоноос тэргүүн байр цагдаагийн ахлагч Т.Шинэдэнсэл, дэд байр цагдаагийн ахлагч Н.Эрдэнэбаяр, гутгаар байр цагдаагийн ахмад О.Мөнхтулга, тусгай байранд цагдаагийн ахлах дэслэгч Ч.Сэмжидмаа, үйлчлэгч Э.Саруултуяа нарын бүтээлийг шалгарууллаа. Тус арга хэмжээ нь алба хаагчдын бичиг хэргийн соёл, өөрийгөө илэрхийлэх чадвар, гоо зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн онцлог арга хэмжээ болсон юм.

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна