/ / ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга барилд сургах, хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд яаралтай тусламжийн 108 утсыг сурталчлах чиглэлээр 3 төрлийн 500 ширхэг стицер, зурагт хуудсыг 50 аж ахуйн нэгж байгууллага, 450 тээврийн хэрэгсэл дээр нааж урьдчилан сэргийлж ажиллаа.


Хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох, хүчирхийллээс урьдчилан зорилгоор зохион байгуулж байгаа тус арга хэмжээг Дэлхийн зөн Архангай-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн байгууллага хамтран зохион байгуулав.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна