/ / АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧ НАР “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ”-ЫН АЯНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

АРХАНГАЙ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧ НАР “ХҮҮХЭД ХАМГААЛАЛ”-ЫН АЯНЫ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО

Дэлхийн зөн Архангай-2 орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс зохион байгуулсан “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл”-ийг зогсооё сэдэвт “Марафон” гүйлтийн тэмцээнд цагдаагийн газрын алба хаагчид идэвхтэй оролцож тэргүүн байр эзлэн, иргэд олон нийтийг чадваржуулах, тэдний сайн сайхны төлөө нөлөөллийн сургалт, үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах 350.000 төгрөгийн эрхээр шагнагдлаа.


Мөн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулж ажиллан, ерөнхий боловсролын 2, спортын төрөлжсөн сургалтай сургуулийн сурагчид дэг журам сахиулж хамтран ажиллав.
Тус арга хэмжээний хандивын мөнгөөр орон гэргүй нэг айлыг гэр оронтой болгох сайн үйлсийн аянд алба хаагч нар нэгдэж өргөнөөр оролцсон байна.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна