/ / “ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус цагдаагийн газар нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулахад аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал, санаачилгыг нэвтрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ “ сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион явууллаа.


Хэлэлцүүлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Жамбалсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар, Шүүхийн шинжилгээний албаны дарга, дэд хурандаа А.Ариунаа, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга, Эрдэнэбулган сумын ЗДТГ-ын дарга, багийн засаг дарга, нийгмийн ажилтан, архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж, Багшийн сургууль, МСҮТ, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан, зэрэг нийт 19 сумын 38 төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий нийт 180 хүн хамрагдлаа.


Тус газрын хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнх-Очир, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Анхбаатар, Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам, Аймгийн шүүхийн тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Орхонтамир, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч С.Хишигмаа, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагч М.Галбадрах, Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Г.Өсөхбаяр нар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам “ сэдвийн хүрээнд илтгэл тавилаа. Хэлэлцүүлэг зохион байгуулах зардлыг аймгийн ГХУСАЗСЗ болон ФЛОМ олон улсын байгууллагаас гаргаж хамтран ажиллаа. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг нэгтгэн гарын авлага /товхимол/ бэлтгэн иргэдэд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна