/ / “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2018” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2018” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит 2018 оны “Шилдэг хэсгийн төлөөлөгч ” шалгаруулах I дүгээр үе шатны тэмцээнийг тус цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор амжилттай зохион байгуулав.

Тэмцээнд нийт 17 хэсгийн төлөөлөгч хамрагдаж Хууль, эрх зүйн мэдлэг, Ерөнхий мэдлэг, Гадаад хэлний мэдлэг, Компьютерийн мэдлэг, Эссэ бичих чадвар, Галт зэвсэгтэй харьцах ур чадвар, Тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар, Мал зүслэх, шүдлэх, им, тамгыг нэрлэх, морь эмээллэх, унах ур чадвар, Мэргэжлийн ур чадварын шалгалт, Бие бялдарын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх ур чадвар зэрэг нийт 10 төрлийн шалгуур үзүүлэлтээр өрсөлдөж 1-р байр Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч а/х О.Мөнхтулга, 2-р байр Хайрхан сумын хэсгийн төлөөлөгч а/д Д.Цэнд-Аюуш, 3-р байр Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч а/х Э.Алтанбаатар нар амжилттай оролцож, шагналт байр эзэллээ.

Боловсруулсан: Холбооны инженер, цагдаагин дэслэгч М.Даваадалай
Хянасан: ЗУТ-ийн дарга, цагдаагийн хошууч П.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна