/ / “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай” А/120 дугаар тушаал, мөн даргын баталсан “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны удирдамж, үүргийг цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнд танилцуулж, хөтөлбөрийг алба хаагч, иргэд, олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг хангах ажлын салбар төлөвлөгөөг боловсруулан, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх, аян зохион байгуулах ажлын хэсгийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/24 дүгээр тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй томилов.

“Байгууллагын соёлыг дээшлүүлье” аяны нээлтийн арга хэмжээг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа.


Тус арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг даргын тамгын газар, Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хуулийн хэлтэс, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг албан байгууллагуудын удирдах албан тушаалтан, аймгийн 18 сумдын гэр бүлийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн гэх мэт нийт 300 орчим иргэд, олон нийтийг хамруулсан арга хэмжээ боллоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна