/ / “ЦАХИМ ТОГЛООМЫН ҮЙЛЧИЛГЭЭНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ, ЗӨВЛӨМЖ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЦАХИМ ТОГЛООМЫН ҮЙЛЧИЛГЭЭНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ, ЗӨВЛӨМЖ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

           Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хүүхэд багачуудыг цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоол, Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2018 оны 02 сарын 27-ны өдөр сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн 15 багш сурган хүмүүжүүлэгч, 25 эцэг эх, үйлчлүүлэгч хүүхдийн төлөөлөл хамрагдлаа.
       Тус сургалт хэлэлцүүлэгт Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч З.Баярсайхан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Г.Сумъяабаатар, Мэргэжлийн хяналтын газрын харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаа нар сургалт мэдээлэл хийж зохион байгууллаа.


        Сургалтаар оролцогчдын төлөөлөл, цахим тоглоомын үйл эрхлэгчид харилцан мэдээлэл солилцож, гарч байгаа бэрхшээл, цаашид шийдвэрлэж хэрэгжүүлэх арга замын талаар нээлттэй санал солилцов.
Үйлчлүүлэгчдийн бүртгэлийн карттай болох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж цагийн хуваарийн дагуу ажиллах, компьютер асахад дэлгэцэн дээр урьдчилан сэргийлэх, анхааруулга, сэрэмжлүүлгийг гаргаж байх, цахим тоглоомын үйл ажиллагаа эрхлэгчид хүүхэд багачуудыг цахим тоглоомд донтохоос урьдчилан сэргийлэх, хор уршгийн талаар шторк, сэрэмжлүүлэг бэлтгэж хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан иргэд олон нийтэд хүргэх, холбогдох байгууллагуудад улиралд нэг удаа үйл ажиллагааны тайлан гаргаж өгөх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж үр дүнтэй сургалт хэлэлцүүлэг болсон.

Боловсруулсан: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан ахлах
мэргэжилтэн, цагдаагийн хошууч З.Баярсайхан

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна