/ / ҮЕРТЭЙ ГОЛ, МӨРНИЙ УСАНД ОРОХГҮЙ, ГАРАМ, ЖИМЭЭР ЯВАХЫГ АНХААРУУЛЛАА.

ҮЕРТЭЙ ГОЛ, МӨРНИЙ УСАНД ОРОХГҮЙ, ГАРАМ, ЖИМЭЭР ЯВАХЫГ АНХААРУУЛЛАА.

        Амралт, зугаалгын өдрүүд үргэлжилж Нийслэл хотоос хөдөө орон нутгийг зорьсон иргэдийн урсгал, хөдөлгөөн нэмэгдсээр байгаа. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг, аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймээс аялал зугаалгаар яваа иргэд болон үер, усанд автаж болзошгүй эрсдэлтэй газар оршин суугаа иргэд гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулав. 

     Мөн малаа хариулах, эрэл хайгуулд гарах, амралт зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээ, мэдээллийг тогтмол авах, үертэй гол, мөрөн, нуур, цөөрмийн усанд орохгүй байх, батлагдсан гарам, жимээр явах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна