/ / АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРААС 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

          Тус цагдаагийн газраас “Ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сайжруулъя” сэдэвт зөвлөгөөнийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, зөвлөгөөнийг хэвшмэл, хуучин хэлбэрээр бус шинэлэг, алба хаагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлж, шинэ санал санаачилгыг өрнүүлсэн “Мэтгэлцээн” хэлбэрээр Архангай аймгийн Булган хайрхан уулын бэлд хээр зохион байгуулсан ба цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу алба хаагчид явган аяллаар арга хэмжээг эхлүүлсэн.


        Алба хаагчдад цагдаагийн газрын 2017 оны 05 дугаар сарын 31-ны байдлаар тасаг, хэсгийн сахилга ёс зүйн зөрчил, сахилгын арга хэмжээний дүн мэдээг өнгөрсөн онтой харьцуулсан байдлаар танилцуулж, алба хаагчдын гаргасан зөрчлийн төрөл, өсөлт, бууралтын талаар мэдээлэл хийж, зөвлөгөөнөөр зохион байгуулах “Мэтгэлцээн” явуулах журмыг танилцууллаа.


     Мэтгэлцээнийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгч нарыг хоёр багт хуваан 1 дүгээр баг “Прокурор”-ын байгууллагаас шүүмжлэл хийх, 2 дугаар баг “Хэрэг бүртэгч, мөрдөн байцаагч”-ын алба хаагчдаас няцаалт хийх хэлбэрээр, мөн замын цагдаагийн байцаагч, хэв журмын байцаагч, цагдаа нарыг хоёр багт хуваарилан 3 дугаар баг “Иргэн”-ээс шүүмжлэл хийх, 4 дүгээр баг “Цагдаагийн алба хаагч” –аас няцаалт хийх хэлбэрээр зохион байгуулж, мэтгэлцээнд алба хаагчдын өдөр тутамын үйл ажиллагаанд болон ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гаргадаг зөрчлийг олон талаас нь энгийн байдлаар ойлголт өгөхөөр зохион байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон гэж дүгнэж байна.


       Мөн алба хаагчдын дунд фокус ярилцлагыг зохион байгуулж ярилцлагын үед алба хаагчдаас сахилга ёс зүйн зөрчил гаргасан алба хаагчид хамт олноос уучлалт хүсэж, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар амлалт өгөх, бие биенээ хүндлэх, цагдаагийн алба хаагчийн дүрмээр харьцах, цэрэгжилт жагсаалч байдлыг ханган, ажлын хариуцлагатай нэг хамт олон болох талаар олон олон санал, санаачлагыг алба хаагчид гаргаж байв.
       Сахилга хариуцлагын зөвлөгөөнөөр зохион байгуулсан мэтгэлцээний хүрээнд алба хаагчдын давтамжтай гаргадаг алдаа дутагдлыг тодорхойлж дахин гаргахгүй байх Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, алба хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах зөвлөмжийг гарган, цагдаагийн газрын алба хаагчдын 2017 оны хагас жилийн сахилгын зөвлөгөөнийг дүгнэж “Ажлын хариуцлага, сахилга ёс зүйг дээшлүүлж зөрчил дутагдалгүй хамт олон болцгооё” гэсэн “Уриалга”-ыг дэвшүүлснээр арга хэмжээг хаасан юм.


       Арга хэмжээг сонирхолтой байдлаар өрнүүлж цагдаагийн газрын алба хаагчдын мэдлэг оюун, авхаалж самбааг шалгасан хөгжөөнт АХА тэмцээн зохион байгуулснаас гадна тус цагдаагийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн алба хаагчдын ажлын стерсс тайлах, сэтгэл зүйн орчинд нөлөөлөх сорил, дасгалуудыг хийлгэлээ.

                                           Боловсруулсан: Холбооны инженер М.Даваадалай
                                      Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2017-01-02
Эрэн сурвалжилж байна