/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!!

     Улсын хэмжээнд 2016 онд насанд хүрээгүй хүмүүсээс ахуйн хэрэглээний газ болон мансууруулах төрлийн бодис /гутлын тос, шар цавуу, бензин, эм бэлдмэл/ хэрэглэсэн гэх дуудлага мэдээлэл 30 бүртгэгдэж, 53 хүүхэд хохирсноос 5 хүүхэд нас барсан, 2017 оны 4 сарын байдлаар энэ төрлийн дуудлага мэдээлэл 16 бүртгэгдэж, 25 хүүхэд хохирсноос 2 хүүхэд нас барсан байна.
Иймд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрээгүй хүмүүст ахуйн хэрэглээний газыг худалдан борлуулахгүй байхыг худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад “МЭДЭГДЭЖ” байна.


      Мөн ахуйн хэрэглээний газ, мансууруулах төрлийн бодис хэрэглэх нь эрүүл мэнд, амь насанд хортой сөрөг үр дагавартай тул өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлж байна.

                                   АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна