/ / “ЦЭНХЭР ХАЛИМ” ТОГЛООМЫН ТАЛААРХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

“ЦЭНХЭР ХАЛИМ” ТОГЛООМЫН ТАЛААРХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

              Оросын холбооны улсаас гаралтай “Цэнхэр халим” гэх тоглоом нь бусдыг амиа хорлоход өдөөн турхирдаг бөгөөд онлайн, сошиал медиа бүлгэмүүдээр дамжин тоглодог. Тухайн бүлгэмийн удирдагч өдөрт 1 даалгавар өгөх ба үүнд биен дээрээ өгөгдсөн даалгаврын дагуу үг, дүрс сийчих / хутга, мэс, хурц иртэй зүйлс ашиглан/, өндөр байшин, гүүрний ирмэгээр явах, шөнө дунд босож аймшгийн бичлэг үзэх гэх мэт даалгаврыг гүйцэтгэснээр 50 дахь даалгавар дээрээ амиа хорлохыг шаарддаг, даалгавар гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд гэр бүлийг чинь хөнөөнө гэх мэтээр дарамталж, далайлган сүрдүүлдэг байна.


       Өсвөр насны хүүхдүүдийг фэйсбүүк, сошиал сайтуудаар энэ тоглоомтой холбоотой бүлгэмд гишүүнчлэлээр элсэн орох, бие биедээ уруу татагдах, буруу зүйлд бие биенээ турхирах, сонирхлын байдлаар элсэн орох зэрэг эрсдэлт нөхцөлд өөрсдийгөө оруулж, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж анхааруулж байна.

                                              АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна