/ / МАЛЧИД ИРГЭДИЙН ДУНД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

МАЛЧИД ИРГЭДИЙН ДУНД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

     Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн газар, Батлан хамгаалах туслах нийгэмлэг, Авто тээврийн төвтэй хамтран төрийн үйлчилгээг нэг цэгт хүргэх, иргэдэд учирч буй эрсдэлт хүчин зүйл, осол гэмтэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “БАГИЙН НЭЭЛТТЭЙ НЭГ ӨДӨР-ИРГЭДТЭЙГЭЭ ХАМТ” өдөрлөгийн арга хэмжээг Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт малчин иргэдийн дунд зохион явууллаа.
      Арга хэмжээнд тус газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Чимэддорж, Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Наранчимэг нар мал хулгайлах болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо, “Хөршийн хяналтын хөтөлбөр”, “Малчдын бүлэг” ажиллуулах журмаар / нийт 130 гаруй иргэдэд/ мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, 80 ширхэг сэрэмжлүүлэг, брошурыг тарааж, 36 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллав.
Мөн өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд тус газраас зохион байгуулж байгаа ажлын талаар “АВ” телевизид ярилцлага, мэдээлэл өгч, иргэд олон нийтэд үйл ажиллагааг сурталчлан ажиллав.

                               Боловсруулсан: ОНХАХАБ-гч, цагдаагийн хошууч Б.Наранчимэг

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна