/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Аймгийн ГХУССЗ-ийн даргын баталсан удирдамжийн хүрээнд төр захиргааны байгууллага, ард иргэдэд шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл сургалтыг зохион байгуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажилд аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хуулийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүхийн Тамгын газар, Прокурорын газар, Тагнуулын газартай хамтран 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг томилогдон Цэнхэр, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх сумдад тус тус ажиллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагдаагийн газраас дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Золбаатар, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Чимэддорж, Олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Наранчимэг нар оролцож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт хэрхэн хангаж ажиллаж байгаатай танилцаж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллав
     Мөн сумдын төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, ард иргэд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нарт /нийт 700 гаруй иргэд/ шинээр батлагдсан хууль, тогтоомж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, мэдээллийг хийж, цагдаагийн газрын ажил, үйлчилгээг харуулсан 4 төрлийн самбараар иргэдэд мэдээлэл хүргэж, 12 төрлийн 1000-н ширхэг сэрэмжлүүлэг, брошурыг тараан өглөө.
Багийн засаг дарга нартай уулзаж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллах, малчдын бүлэг, нөхөрлөлийг байгуулан, иргэдэд малаа байнгын хариуллага, маллагаатай байлгах, малчдыг хэсэг бүлгээр оторт авч малладаг зэрэг бусад сумдын тэргүүн туршлагуудыг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж, санал солилцон ажилласан.
Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээ, хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажил үүргийн гүйцэтгэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр иргэдээс санал асуулга авч хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын ажлыг шалган зааварчилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах чиглэлээр Зааварчилга хүргүүлэв.
Мөн сумдад үйл ажиллагаа явуулж байгаа архи, тамхины тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар албан мэдэгдлийг хүргүүлсэн байна.

                          Боловсруулсан: ОНХАХАБ-гч, цагдаагийн хошууч Б.Наранчимэг

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна