/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРТ УРЬЖ БАЙНА.

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРТ УРЬЖ БАЙНА.

       Хуульчдын өдрийг угтан Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Монголын хуулчдын холбооны Архангай аймаг дахь салбар, аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Архивын хэлтэс зэрэг байгууллагуудын хамтарсан “Иргэн танд бид тусална” сэдэвт “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийн арга хэмжээ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 11:00-15:00 цагт аймгийн Дэмид жанжины талбайд зохион байгуулах тул иргэд та бүхнийг урьж байна.
       Нээлттэй хаалганы өдөрлөгөөр:
Шинээр батлагдсан хуулийн талаар мэдээлэл өгөх,
Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөх,
Цагдаагийн газраас галт зэвсгийн гэрчилгээ олгох бүртгэлжүүлэх,
Жолооны үнэмлэх солиулах иргэдийн материалыг хүлээн авах, хэвлэгдэж ирсэн жолооны үнэмлэх олгох.
Ажилласан жилийн лавлагаа олгох
Цагдаагийн байгууллагын алба хаагчдын гардан тулааны болон урлагийн тоглолт болно.

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна