/ / “ХАМТАРСАН БАГ”-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ХАМТАРСАН БАГ”-ИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

        Сум, багийн түвшинд ажиллаж байгаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх, эрсдэлийг тооцож, үнэлгээ хийх хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хууль, эрх зүйн ойлголт өгөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж чадавхийг нэмэгдүүлэх зорилготой “Хамтарсан баг”-ийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд  аймгийн ГБХЗХГазар, холбогдох бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж, ГБХ,ХГХУСА байцаагч, цагдаагийн ахмад З.Баярсайхан “Гэр бүлийн хүчирхийллийн тухай ойлголт, хүчирхийллийг таньж илрүүлэх нь”, хохирогчдод “Аюулын зэргийн үнэлгээ” хийх журмын талаар сургалт, мэдээлэл хийв.

      Сургалтад 18 сумын хэсгийн төлөөлөгч, хамтарсан багийн 110 гишүүд, хамрагдсан ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хууль, хохирогчдод үзүүлэх тусламж үйлчилгээний талаарх мэдлэгийн түвшин нэмэгдэж хамтарсан багаар ажиллах мэргэжил арга зүй дээшилсэн байна.

                             Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн ахмад З.Баярсайхан
                                Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна