/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / “ХҮҮХДИЙНХЭЭ БАХАРХАН ДУУРАЙХ ХҮН НЬ БАЙЦГААЯ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ХҮН БОЛОХ БАГААСАА” ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ХҮҮХДИЙНХЭЭ БАХАРХАН ДУУРАЙХ ХҮН НЬ БАЙЦГААЯ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ХҮН БОЛОХ БАГААСАА” ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

       Тус цагдаагийн газраас эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулах, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга зүйд суралцуулах, хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай амар амгалан амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд холбогдох, өртөж хохирохоос хамгаалахад эцэг эх, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ, ДЗМОУБ Архангай-1 ОНХХ байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

     Зөвлөгөөнд Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 9 сургууль, 13 цэцэрлэг, эцэг эхийн төлөөлөл, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч нарын нийт 300 оролцогч хамрагдав.

      Арга хэмжээнд Цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хошууч Ш.Даваа-Эрдэнэ “Хүүхдийн аюулгүй байдал, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд илтгэл тавьж,  эцэг эх, хүүхдийн харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга сэдвээр цагдаагийн газар ГБХ,ХГХУСАБ-гч, цагдаагийн ахмад З.Баярсайхан, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Сумъяабаатар нар хэлэлцүүлэг зохион байгуулж цаашид хэрэгжүүлэх ажлын зөвлөмжийг хамтран гаргалаа.

                           Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн ахмад З.Баярсайхан
                              Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

 

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна