/ Мэдээ мэдээлэл / Мэдээ мэдээлэл / “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

     Өсвөр үе хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд зөв боловсон оролцуулж хэвшүүлэх, зөв дадал хэвшил олгох, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, өртөж хохирохоос хамгаалах зорилгоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” тэмцээнийг ГБХЗХГ, ГХУСАЗСЗ, БСУГ-тай хамтран зохион байгуулж 12 цэцэрлэгийн 144 хүүхэд, 24 багш оролцож хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорилоо.

     Тус тэмцээнээр багийн мэндчилгээ, ахлагч нарын асуулт хариулт, гэрийн даалгавар, буухиа, замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх сэдэвт жүжигчилсэн тоглолт, замын хөдөлгөөний үзүүлбэр гэсэн төрлүүдээр өрсөлдөж Эрдэнэбулган сумын 1 дүгээр цэцэрлэг тэргүүн байр,  2 дугаар цэцэрлэг дэд байр, 8 дугаар цэцэрлэгүүд удаах байр эзэллээ.

                    Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн ахмад З.Баярсайхан
                    Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна