/ / “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

      Хүүхдийн эрхийг хамгаалах, эрх ашгийг хангах, гэр бүлд хүүхдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт, мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус цагдаагийн газраас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж ажиллаа. Тус арга хэмжээнд ЕБС-ийн 500 гаруй сурагчид хамрагдаж уриалга, логотой жагсан мэндчилгээ дэвшүүлж урлагын номерууд үзүүлснээс гадна цагдаагийн газраас 28 төрлийн санамж, сэрэмжлүүлэг, гарын авлагыг тараалаа.

    ГБХ,ХГХУС ахлах байцаагч, цагдаагийн ахмад З.Баярсайхан, хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад О.Отгонбаяр нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хуулиудаар өдөрлөгийн арга хэмжээнд ирсэн иргэд, сурагчдад мэдээлэл хийж хууль, эрх зүйн мэдлэг өгсөн.

     Тус арга хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг үл хайхрах сэдэвтэй жүжигчилсэн тоглолтыг үзүүлж эхний 3 байр эзэлсэн сургууль хамт олонд өргөмжлөл дурсгалын зүйлийг гардуулав.

                         Боловсруулсан: ГБХ, ХГУСАБ, цагдаагийн ахмад З.Баярсайхан

                              Хянасан: ТЗБТ-ийн дарга, цагдаагийн ахмад П.Мөнхбаяр

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна