/ / “ШИЛДЭГ ХЭРЭГ БҮРТГЭГЧ-2017” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ШИЛДЭГ ХЭРЭГ БҮРТГЭГЧ-2017” ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

    Архангай аймаг дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хэрэг бүртгэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “ШИЛДЭГ ХЭРЭГ БҮРТГЭГЧ-2017” тэмцээнийг зохион байгуулав.

     Тэмцээнийг 5 төрлөөр зохион байгуулж төрөл тус бүрт өндөр оноо авсан алба хаагчийг шалгарууллаа.

     Хууль эрх зүйн мэдлэг шалгах тест 20 оноо, хэргийн газрын үзлэг 10 оноо, цагдаагийн байгууллагын нэгдсэн санд ажиллах ур чадвар 10 оноо, бие хамгаалах байлдааны самбын төрөл 10 оноо, буухиа тэмцээнийг богино хугацаанд гүйцэтгэснээр нийт 50 оноогоор шүүгч нар дүнг нэгтгэн  42 оноогоор  1 дүгээр байрыг Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхтулга,   39.5 оноогоор 2 дугаар байрыг Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д. Цэнд-Аюуш,  37.3 оноогоор 3 дугаар байрыг Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц. Батболд нар эзэлсэн байна.

                     БОЛОВСРУУЛСАН: ХЭРЭГ БҮРТГЭХ МӨРДӨН БАЙЦААХ ТАСГИЙН    

                                                        АХЛАХ МӨРДӨН БАЙЦААГЧ, ЦАГДААГИЙН АХМАД БАТБААТАР

                     ХЯНАСАН: ТӨЛӨВЛӨЛТ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАСГИЙН

                                         ДАРГА, ЦАГДААГИЙН АХМАД П.МӨНХБАЯР   

Статистик мэдээ
  • 2018-01-02
Эрэн сурвалжилж байна